Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээлжит чуулганы завсарлагааны үеэр орон нутагт ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилт болон хаврын чуулганаар хэлэлцэх багц хуулиудын хүрээнд иргэд, олон нийттэй нээлттэй санал солилцож байна.Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын төлөөлөл төрийн үйлчилгээний хүртээмж, орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлууд, бүтээн байгуулалтын төслүүдийн явц болон иргэдийн амьдралд тулгарч буй асуудлуудыг бодитоор тодорхойлж, шийдлийг шуурхай хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Нийт эдийн засгийн 85 хувь нь уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилдаг Архангай аймгийн иргэдтэй УИХ-ын дарга тэргүүтэй гишүүд, сайд нар өнөөдөр (2026.01.31) уулзаж, “Чөлөөлье” санаачилга болон хөдөөгийн хөгжлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа. Өнгөрсөн оны байдлаар тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. УИХ-ын дарга Н.Учрал, энэ оны төсвийг батлахдаа хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж, татвар төлөгчдийн ачаа дарамтыг бууруулж, төрийн бүтэц, оролцоог хумиснаар эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэх, цаашлаад татварын реформыг хэрэгжүүлэх орон зайг гаргасныг онцлов. Бүх шатны төсвийн захиран зарцуулагчид нэгдмэл байр суурьнаас сахилга бат, хариуцлагатай ажиллах ёстойг мөн хэллээ. Тэрбээр, “Чөлөөлье” санаачилга нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрт төр дарамт биш боломж өгдөг болохын төлөөх шинэчлэл гэж тодотгов.

-23° C
3564.08

1 сэтгэгдэлтэй
Earn passive income with every click—sign up today!