Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх долоо хоногоос 0.03 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг нь 19314 төгрөг, үхрийн мах кг нь 24765 төгрөг, ямааны мах кг нь 14820 төгрөг, сонгино кг нь 4329 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн, аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээллийг 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар харвал, хонины мах кг нь 16552 төгрөг, үхрийн мах кг нь 22185 төгрөг, ямааны мах кг нь 13834 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг нь 2816 төгрөг, сүү /задгай, литр/ 5271 төгрөг, элсэн чихэр кг нь 4208 төгрөг, цагаан будаа кг нь 4143 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2819 төгрөг, А-80 /литр/ 2432 төгрөг, дизель түлш /литр/ 3440 төгрөгийн үнэтэй байна.

-25° C
3566.47

2 cэтгэгдэлтэй
Become our partner now and start turning referrals into revenue!
Monetize your audience—become an affiliate partner now!