Mөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 112.8 (0.4%) тэрбум төгрөгөөр өсөхөд валютын харилцах 2.0 (85.2%) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 723.1 (18.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Бага мөнгө (M1) 2022 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 6.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 124.4 (2.1%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 31.2 (0.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 5.2 (88.1%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 704.2 (11.9%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 2022 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 205.6 (1.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 81.6 (0.4%) тэрбум
төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 12.3 (57.4%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.7 (22.0%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.4 (20.6%) их наяд төгрөг нь валютын
харилцах байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 12.7 (1.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 92.1 (8.5%) тэрбум төгрөгөөр буурчээ.
0 cэтгэгдэлтэй