“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “2023 оны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ. Аудитын байгууллагаар бүх тайлан орж эцэслэн баталгаажсан” гэж мэдэгдээд байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд хуралдаад 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртээнэ гэдгээ мэдэгдсэн.Хуулиараа ногдол ашиг тараахын өмнө Үндэсний аудитын газар тус компанийн санхүүгийн тайланг хянадаг. Санхүүгийн тайлан аудитлагдаж, эцэслэн баталгаажсан тул ийнхүү иргэдийн данс руу ногдол ашгийн мөнгийг шилжүүлэхэд бэлэн болжээ
0 cэтгэгдэлтэй