Гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний найман сард 18.1 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсчээ

Serelt admin 2024-09-9

Монгол Улс эхний найман сарын байдлаар 18.1 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж, худалдааны тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Үүнээс харахад гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 13.6 хувиар өссөн байгаа юм.

  • Экспорт 10.6 тэрбум ам.доллар хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувиар өсжээ. Нийт экспортын 57.7 хувийг чулуун нүүрс, 18.5 хувийг зэсийн хүдэр баяжмал эзэлж байна.

Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж,  уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг өргөтгөснөөр нүүрсний экспорт энэ онд 78.1 сая тонн хүрэх төлөвтэй байгааг Сангийн яам мэдээлж байсан. Улмаар нийт экспортын дүн оны эцэст 16.7 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгаа юм. Харин ирэх онд 83.6 сая тонн нүүрс экспортлохыг зорьж буйгаа 2025 оны төсвийн төсөлд тусгажээ.