Улсын нийт гадаад өр 2022 оны эхний 9 сард 32.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 873.4 (2.6%) сая ам.доллароор, өмнөх улирлаас 814.0 (2.5%) сая ам.доллароор буурсан байна. Нийт гадаад өрийн 12.3 (37.8%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.9 (27.3%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 7.6 (23.5%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.3 (7.1%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.4 (4.2%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна. Улсын нийт гадаад өр 2022 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс буурахад Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 300.3 (18.0%) сая ам.доллар, Засгийн газрын гадаад өр 829.3 (9.8%) сая ам.доллароор буурсан нь нөлөөлсөн байна. Харин Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 133.5 (1.1%) сая ам.доллар, бусад салбарынх 79.3 (0.9%) сая ам.доллар, Төв банкных 43.4 (1.9%) сая ам.доллароор тус тус өсжээ
0 cэтгэгдэлтэй