Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа олгох төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэдгийг хэллээ. Тодруулбал, “Засгийн газрын хуралдаанаар 40 орчим асуудал шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж өгнө үү” хэмээн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тухайлбал, 2010 онд гарсан тогтоолоор тус компанийн хувьцааны 50 хүртэл хувийг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр болсон. 2012 онд хувьцаатай холбоотой тогтоол гарсан. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэдэд 20 хувийн хувьцаа эзэмшүүлсэн.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 34 хувийг нийт ард иргэдэд бүрэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж байна. Одоогоор 2.5 сая иргэн компанийн хувьцааны 18.04 хувийг эзэмшиж байгаа. 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олгодог болно. Мөн хувьцаагаа зарсан иргэд нэрлэсэн үнээр буцаан худалдаж авах боломжийг нээнэ. Иргэн бүр ижил тэгш эрхтэй байх ёстой. Магадгүй 300 мянган төгрөгөөр хувьцаагаа зарсан бол 300 мянган төгрөгөөр буцаагаад хувьцаагаа бүтэн авах боломжийг бүрдүүлж байгаа. Таван жилийн хугацаанд ийм эрхтэй байхаар тогтоолын төсөл боловсрууллаа. УИХ-д тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ.
Өнөөдрийн тооцооллоор хувьцааны 34 хувийг иргэдэд эзэмшүүлснээр нэг иргэнд 1200-1300 хувьцаа ногдохоор байна” гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй