Үнэн ба зөв нам энэ удаагийн сонгуульд орохдоо бид Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно гэж орж байна. МАНАН бүлэглэлийн 30 жил явлаа, нэг нэгнээ хянадаггүй, амлалтаа биелүүлдэггүй. Тэгвэл бид энэ удаагийн парламентад орж ирвэл энэ гунигт байдлаас нь салгаж чадна. Ард түмний итгэл эр зориг болж парламентад тэмцэл өрнүүлнэ. Энэ хоёр намын хийж хэрэгжүүлээгүй ажлыг нь яг нэг зарчмаар шаардаж, амлалт нэхнэ. Зарим бүлэглэл бидний дэвшүүлж байгаа хүмүүсийг тойрог дээр унагах юм гэнэлээ гээд эхнээсээ захиалга аваад санал хуваах зорилготой бидэнтэй ижил нэртэй хүмүүсийг нэр дэвшүүлэх ажил хийгээд явж байна. Тэд үнэнээсээ айж болно. Үнэнээс айж байгаа боловч үр хүүхдээ ийм нийгэмд үлдээж байгаадаа айхгүй байгаа нь эмгэнэл шүү. Сүүлийн өдрүүдэд манай нийгэмд гарч байгаа хэргүүд хамгийн сүүлд гэхэд олон нийтийн төлөө тэмцэж явсан хуульчийн амиа алдсан хэрэг бүхнийг харахад эд нар сонгуулиар мөнгөөр тахидаг байсан бол сүүлдээ хүний амиар тахидаг болох нь ээ. Тийм учраас Үнэн ба зөв нам бол ядарсан иргэдийн итгэл найдвар болж чадна. Залуучууд маань эх орондоо хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье, уул усаа ухуулахгүй бүтнээр авч үлдэхийн төлөө ард түмэнтэйгээ тэмцэж чаддаг хүмүүс энэ намаас нэр дэвшинэ. Тиймээс бид ард түмэндээ найдаж сонгуулийг хийнэ. Мөнгөнд найдахгүй.
Ард иргэдтэй уулзахаар “Энэ удаагийн сонгууль мөнгөөр дийлэх байх. Мөнгөтэй хүн гарна даа” гэж ярьж байна. Тэд мөнгөтэй сонгуулиас айж байна. Бид үр хүүхэддээ ийм нийгэм үлдээхгүй. Магадгүй иргэдийг саналаа худалдахгүй байх гэдэгт найдаж байгаа шүү. Улиг болсон улстөрийг өөрчилсөн сонгууль болно. Миний Монгол мөнх бадрах болтугай” гэв.
Намын дэд дарга П.Шинжээравдан “Өнөөдөр дүр эсгэсэн тусгаар тогтнол байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэндээс яаж салах юм бэ. Уул уурхайг ухдаг улстөрчдөөс яаж салах юм бэ. Гадныханд газар нутгаа хэдэн мянган га талбайгаар нь барьцаанд тавьсан. Энэ газар нутгаа яаж олж авах юм бэ. Өвөг дээдсийн минь цус нулимсаар олдсон үнэтэй газар нутгийг өнөөдөр юу болгоод тавьчихав. 34 жилийн хугацаанд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орж газар нутгаа талхлуулаа. Ийм хулгайч авлигачин нөхдүүдийг одоо өөрчлөх цаг болсон. Баялагтаа эзэн байж чадахгүй Монголчуудынхаа төлөө өөрчлөлт хийнэ. Баялагийнхаа эзэн эрхийг сэргээх болно.
Үе үеийн улстөрийн аллага явсаар байна. Өмнөх аллага нь олоогүй байтал одоо дахиад аллага гарлаа. Бидэнтэй хамт нэг үе хамтран зүтгэж байсан хуульч маань учир битүүлгээр амиа алдлаа. Барьдаг хорьдог байсан бол одоо алдаг болж. Сонгуулиас өмнө намнаж байна. Тэгэхээр бид алуурчин авлигачин төрөөс салах цаг болсон. Тиймээс залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцож хамт байгаарай. Хулгайч бүхнийг хазаарлаж, үнэнд ташуур болж яввах ёстой юм шүү” гэв.
Намын нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан “Манай нам энэ удаад ард иргэдийнхээ дуу хоолой болж оролцоно. Дуу хоолойг жинхэнэ утгаараа нь хүргэдэг хүчин байх болно. Бүх салбараас ард түмний төлөөллийг нэр дэвшүүлэн ажиллана гэсэн зорилготой. Ард түмний амьдрал ямар хүнд хэцүү байгааг парламентад сууж байгаа гишүүд мэдэхгүй байна. Дээгүүр эрх мэдэлтэй, тансаг амьдарч байгаа нь учир дутагдалтай шүү. Ард түмэн маань бидэнтэй нэгдэн нийлж дуу хоолойгоо хүргэхийг хүсч байна” гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй