МУГЖ Ц.Цэнд-Аюуш таалал төгсчээ

МУГЖ Цэндийн Цэнд-Аюуш өчигдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр таалал төгсчээ.

Тэрээр 1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.

Ц.Цэнд-Аюуш нь 1954 оноос хүүхдийн театрын жүжигчин, Монголын радио, МОНЦАМЭ-д нэвтрүүлэгч, "Монгол кино" үйлдвэрт жүжигчнээр ажиллаж олон арван дэлгэцийн дүр бүтээж, орчуулгын кинонуудад гайхалтай дуу оруулсан авьяаслаг жүжигчин байлаа.

Эцэг эх нь түүнд Цэнд-Аюуш гэдэг нэр өгсөн бол кино урлаг түүнийг Ягаан Гажид гэдэг нэрээр нь алдаршуулсан юм. Түүний хөдөлмөр бүтээл, авьяас чадварыг төр засгаас үнэлж 1989 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 1985 онд Алтан гадас одонгоор, мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор тус тус шагнуулсан  билээ.


Ц.Цэнд-Аюушийн бүтээсэн "Сэтгэлийн дуудлагаар" киноны Дэжид, "Нийслэл хүү" киноны Ягаан Гажид, "Өглөө" киноны Лхам, "Тамирын охин" киноны Норов, "Газрын жигүүр" жижүүр, "Өнөр бүл" киноны Гүндэгмаа зэрэг олон сайхан сэтгэлд хоногшсон дүр, эелдэг нөхөрсөг зан төрх урлагт хайртай Монголын үзэгч түмний сэтгэлд үүрд дурсагдсаар байх болно.

Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүүст гүн эмгэнэл илэрхийлье.

МУГЖ Ц.Цэнд-Аюуш агсны хөрөг нэвтрүүлгийг хүлээн авна уу! 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close