"Зүрхний хилэн"-гийн нэгэн шигтгээ С.Идэрмаа

9-р сарын 29-нд нээлтээ хийсэн "Зүрхний хилэн" кино одоо ч моодноос гараагүй байна. 

Тус киног чимсэн бүсгүйчүүдийн нэг бол СУИС-ийн төгсөх курсийн оюутан Сэр-Одын Идэрмаа бөгөөд тэрээр Сүглэгмаагийн дүрд тоглосон билээ. Төгөлдөр хууртай дуулдаг авьяастай тэрээр

"Оюутны ширээсээ салаагүй байхдаа чадварлаг хамт олонтой хамтарч ажиллах нь нэр төрийн хэрэг байлаа. Тусалж дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа. Уран бүтээлийн анхны гараа энэ киногоор  эхлүүлсэндээ маш их баяртай байгаа" хэмээн "Баасан гариг" нэвтрүүлгийн үеэр тун ч даруухан ярьсан юм.

Дашрамд сонирхуулахад тус киноны дөрвөн цаг гаруй хугацааны бичлэгийг танахад Идэрмаагийн манж ноёны өмнө бүжиглэх ёстой байсан хэсэг хасагдаж орхисон нь харамсалтай. 

 

У.Маргад
www.Serelt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

4
close