Маркагийн эхлүүлсэн "Рэп челленж"-д урлагийнхнаас хэн нэгдэв

Монголын бүжгийн урлагийг өнөөгийн түвшинд хүртэл ганцаараа хөгжүүлж ирсэн гэх "Аймар" продакшны Төөгөөгийн яриа 1990-ээд оны репчдийн зэвүүцлийг төрүүлээд байна.

Тухайн үед реп урлагийг ид хөгжүүлж, залуусыг байлдан дагуулж ирсэн "Хар тас" хамтлагийн Марка Төөгөөд хандан: "Тэр нэг нусан буу "Аймар" продакшнд байдаг эх захаа мэддэггүй бацаанд хэлье. Ах нарыгаа битгий оролдоорой. Хэдэн мянган реперүүд байгаа шүү. Дахиад үг савах юм бол бид зүгээр өнгөрөөхгүй гэдгийг санаж ав" гэжээ.

Ийнхүү тэрээр "Рэп челленж"-ийг эхлүүлсэн бөгөөд түүний уг челленжид 1990-2000 оны "Одод болохын хүслэн" тэмцээнд оролцож байсан хамтлагууд идэвхтэй оролцож нэг нэгнээ уриалан дуудсаар байгаа билээ.

Олны танил хүмүүсээс Ice top хамтлаг, дуучин A cool, "Хар сарнай" хамтлагийн Маадай," Шинэ үе" продакшны жүжигчин Н.Ариунболд "Маск" продакшны жүжигчин П.Эрдэнэзаан нар челленжид нэгджээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
close