Амьд үлдсэн 10 уулчинг ЯАРАЛТАЙ ХОТ РУУ авч ирэх хэрэгтэй гэв
  #   УИХ   2017-10-23 18:50:15

18:00 цагт ОБЕГ-аас шуурхай хэвлэлийн бага хурал хийж, 10 хүний цогцосыг олоод байгаа хэмээсэн юм.

Отгонтэнгэр хайрхны орчимд маш хүйтэн байгаа бөгөөд аврагчид өөрсдөө ч осолдох магадлалтай байгаа тул эрлийн ажиллагааг гэрэлтэйд үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Маргааш өглөө эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх аж. 

Уул руу авиралт хийсэн 27 хүнээс 10-н хүн эсэн мэнд бууж ирсэн бөгөөд, тэднийг нисдэг тэргээр нийслэл хот руу яаралтай авч ирэх хэрэгтэй хэмээн олон нийт сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

Нас барсан 10 уулчин, сураггүй байгаа долоон иргэн гээд хамт явсан тэдний хувьд сэтгэл санааны маш хүнд нөхцөлд байгаа нь дамжиггүй. Хэрвээ тэд ирсэн фургоноороо нийслэл хот руу буцвал хоёр хонох бөгөөд, энэ хугацаанд сэтгэл санааны хүнд байдлаа дийлэлгүй ямар нэгэн аюул үүсэх магадлалтай хэмээн үзжээ.

Тиймээс ОБЕГ-ын аврагчид үүнийг анхааралдаа авч амьд үлдсэн 10 уулчинг яаралтай хотод авчраач хэмээн ар гэр, олон нийтийн зүгээс хүсч байна.

Б.Энх

www.serelt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

4
3
132
2
5
close