Түрээслэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж “Нарантуул” худалдааны төвд дахин гал гарчээ
  #Дагваа   НИЙГЭМ   2017-12-27 10:37:07

Өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Нарантуул” худалдааны төвд гал гарсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа гал унтраах ангиудын бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраасан билээ. Одоогийн байдлаар онцгой байдлын алба болон цагдаагийн мэргэжлийн шинжээчдийн баг үзлэг, шалгалт хийж гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр “Нарантуул” худалдааны төвийн цахилгааны шугамд холбогдоогүй, цахилгаан ашиглах боломжгүй хэсгийн 123 дугаар агуулахад гэр ахуйн бараа хадгаладаг түрээслэгч Ж-ын эхнэр болох А нь түрээсийн агуулахдаа байх үедээ буяны зул асааж унтраалгүй хэсэг хугацаанд орхиж явсан нь галын шалтгаан болжээ. Галын улмаас нийт 22 агуулах шатаж түрээслэгчид хохирсон байна.

Дагваа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

12
38
2
1
close