ЖОЛООЧГҮЙ тээврийн хэрэгсэл удахгүй

Японы Дина гэж нэрлэгддэг технологийн компани өндөр настнуудад зориулж, зургаан  хүний суудалтай жолоочгүйгээр өөрөө явагч тээврийн хэрэгслийг 2020 он хүртэл нэвтрүүлэхээр зорьж байна. Ухаалаг, цахилгаан тээврийн хэрэгслийн тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй, хараа муутай, тэргэнцэртэй, хэт их таргалалттай өндөр настнууд хотын үзвэр үйлчилгээний газрууд, хүнсний дэлгүүр, амралт сувилалын газарт төвөггүй очиход туслах болно хэмээн  зохион бүтээгчид онцолсон юм. Эхний шатны туршилтуудыг амжилттай хийсээр байгаа аж. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар тус автомат жолоодлоготой Робот-Шаатл хэмээн нэрлэгддэг ухаалаг цахилгаан тээврийн хэрэгсэл нь ердөө 10 км цаг хүртэл хурдлах боломжтой юм байна.   Хэрэв туршилт судалгаа үр дүнд хүрсэн тохиолдолд Японы засгийн газар шинэ загварын ухаалаг, автомат жолоодлоготой цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлт болон гадаад зах зээл дэх борлуулалтанд туслалцаа үзүүлэх болно гэдгээ амлаад байгаа юм байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close