Авто машин ачидаг компанийхан машин тоножээ
  #babo   НИЙТЛЭЛ   2018-01-25 12:06:43

БГД-ийн 28-р сургуулийн ард байрлах журмын хашаанд нэгэн иргэний машины эд ангийг тоносон хэрэг гарчээ. Тус хэргийн хохирогч 2017 оны аравхоёрдугаар сарын 14-нд автомашинаа ачуулсан бөгөөд аравхоёрдугаар сарын 30-нд автомашинаа хаанаас авах талаар тус дүүргийн цагдаагийн газраас асуухад дээрх журмын хашаанд байгаа хэмээн хариу өгсөн байна. Уг журмын хашаанд очиж, автомашинаа авах гэтэл "Таны машин манай журмын хашаанд байхгүй байна" гэж ажилтан нь хэлжээ.

Хохирогч эмэгтэй автомашинаа олохын тулд Улаанбаатар хотын бүх журмын хашаагаар орсон боловч олдоогүй аж. Улмаар 28-р сургуулийн ард байрлах журмын хашаанд 1-р сарын 16-нд эргэж очоод дайраад ортол манай машин байсан боловч  машины аккумлятор гэх мэт дотор эд ангийг тоносон байдалтай олдсон учир хохирлоо барагдуулах талаар удирдлагатай нь уулзахад барагдуулана гээд өдийг хүржээ. Сүүлд очиж хохирлоо нэхэмжлэхэд та нар шүүхээрээ яваад чаддын бол олоод ав одоо наад юмаа аваад яв гэж хэлсэн байна.

Цагдаагийн зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй ачидаг, ядарсан ард иргэдийн машиныг жолоочтой нь ачдаг гээд энэ үй олон, замбараагүй, хууль үйлчилдэггүй үйл ажиллагаа явуулдаг ачилтын компаниуд хэрээс хэтэрлээ гэдгийг бид бүгд мэдэх билээ. Энэ компаниудад хариуцлага тооцож, шаардлага тавьдаг газар нь юу хийж байна вэ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

3
close