Увсын Б.Чойжилсүрэн гишүүнийг эргүүлэн татах уу
  #babo   УЛС ТӨР   2018-03-13 10:26:59

УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хороон дарга  Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд болох байсан ч  өмгөөлөгчийнх нь хүсэлтээр ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 14.00 цагаас хийхээр болж хойшиллоо. Чойжилсүрэнгийн Жанчив Хан-Уул дүүрэгт дээр шүүх  хурал давхцсан, мөн өмгөөлөгч авах хүсэлт гаргасан, хэргийн материалтай танилцах зэрэг шаардлага гарсан гэж үзжээ.  

2320 сонгогчийн саналыг хүчингүй болгуулахаар ханджээ

Ховд аймгийн  шүүхэд  УИХ-ын 2016 оны сонгуулиар Увс аймгийн 31 дүгээр  тойрогт  АН-аас нэр дэвшсэн Б.Цогтгэрэлийн  бие төлөөлөл тус тойргийн 1, 2, 3, 4 дүгээр хэсэгт болсон санал хураалтыг хүчингүй болгуулахаар ханджээ. Тус сонгуулийн үеэр эдгээр хэсэгт сонгуулийн тухай хууль, журам зөрчигдсөн. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хянах, давхардлыг шалгах, 2320 хүний нэрсийг бүртгэлээс хасуулах, саналын хуудсыг хүчингүйд тооцуулахаар ийнхүү шүүхэд хандаад байсан юм байна.    Б.Чойжилсүрэн нь тус тойргийн сонгогчдын 51 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч АН-аас нэр дэвшсэн О.Цогтгэрэл 48 хувийн санал авсан дүн бий.  31 дүгээр тойргийн 1, 2, 3, 4 дүгээр хэсгийн маргааныг хэрхэн шийдвэрлэхийг дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 14.00 цагаас эхлэх шүүх хурлаас харах л үлдэж байна.

Эх сурвалж: ulsturch.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close