Халз барилдаан боллоо
  #babo   СПОРТ   2018-05-16 11:06:18

Их Монголын Хүчтэн Дэвжээнээс санаачлан, "Тод Ундарга" ХХК-ийн дэмжлэгээр зохион байгуулсан "Өвөрхангай аймгийн харьяат чансаа сайтай шилдэг бөхчүүдийн багийн халз барилдаан" 2018 оны 5 сарын 11-нд Мөнхийн үсэг группын зааланд боллоо.

Энэхүү барилдаанд Их Монголын Хүчтэн Дэвжээний улс, аймаг, сумын цолтой 24 бөх дөрвөн багт хуваагдан хүч үзэх бөгөөд эхний барилдаанд ялсан хоёр баг аваргын төлөө, ялагдсан хоёр баг гутгаар байрын төлөө дахин барилдаж.

Тэргүүн байр: Улсын начин Б.Сангисүрэн ахлагчтай гуравдугаар баг
Дэд байр: Улсын начин Б.Сугаржаргал ахлагчтай дөрөвдүгээр баг
Гутгаар байр: Улсын заан Т.Санчир ахлагчтай нэгдүгээр баг
Дөтгөөр байр: Улсын харцага Х.Гантулга ахлагчтай хоёрдугаар баг эзэллээ.

Мөн хувийн дүнгээр У.н Б.Сангисүрэн, А.а Т.Ядамсүрэн нар хамгийн олон буюу 10 даваа авч тэргүүлсэн байна. Начин, арслан хоёрт энэ зун цолоо ахиулаарай гэж ерөөе.

Тэргүүлсэн 3-р баг

Тус барилдаанд оролцсон бөхчүүд:

1. Улсын заан Т.Санчир
2. Улсын харцага Х.Гантулга
3. Улсын начин Б.Сангисүрэн
4. Улсын начин Б.Сугаржаргал
5. Улсын начин Л.Батзориг
6. Улсын начин Ц.Чимэддорж

7. Аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном
8. Аймгийн арслан Б.Батдорж
9. Аймгийн арслан Ж.Наранбаатар
10. Аймгийн арслан Б.Цэдэнсодном
11. Аймгийн арслан Т.Ядамсүрэн
12. Аймгийн арслан Б.Лхагвадорж

13. Аймгийн заан М.Даваасүрэн
14. Аймгийн заан Л.Батсайхан
15. Аймгийн харцага Ц.Батжаргал
16. Аймгийн харцага Х.Энхчулуун
17. Аймгийн харцага О.Наранбаатар
18. Аймгийн харцага Б.Гүнсумьяа

19. Аймгийн начин С.Галданцогт

20. Аймгийн начин Ж.Бямбадонид
21. Аймгийн начин Н.Загархорол
22. Сумын заан Н.Даваадорж
23. Сумын заан Б.Бямбадорж
24. Сумын заан Ц.Бямба-Отгон

Энэхүү барилдааныг зохион байгуулахад тусалж, хамтран ажилласан бүх хүмүүст халуун талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье.

Их Монголын Хүчтэн Дэвжээ.

Эх сурвалж: Их Монголын Хүчтэн Дэвжээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

5
1
close