дөрөв хоногтой нярайг нь хулгайлсан хэрэг гарчээ
  #janar   НИЙТЛЭЛ   2018-06-14 17:13:00

Энэ сарын 7ны өдөр 4 сартай нярайг хулгайлах хэрэг гарчээ. хэрэг болсон талаар хохирогч А ярихдаа  “Тэр эмэгтэй миний байгаа газар энэ сарын 4-нд ирсэн  Орой нь харанхуй болчихлоо, танайд хоночихоод явъя” гэж гуйхаар нь  ор засч өгөөд унтуулсан. Маргааш өглөө нь салхитай байсан ч гэсэн охиноо салхилуулахаар гэрээс аваад гарсан юм. Удалгүй гэртээ орох гэтэл охиныг чинь жаахан тэвэрье гээд авсан.

Намайг гутлаа өмсөх гээд гэр рүүгээ түр орчихсон хойгуур гэнэт алга болчихсон. Би хашаанд хайгаад гудамж руу гартал байхгүй байсан. Ойрхон аваад явчихаж дээ гэж бодоод зогсож байтал цагаан өнгийн "Приус" хажуугаар тоос татуулаад давхиад гарсан..

Цагдаа дуудсан, цагдаа нар ч хурдан ирсэн.. Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсээс очиж охиноо эсэн мэнд хүлээж авсан.

Цагдаагийн газраас тэр хэрэгтэнг саатуулна гэж хэлсэн хэрнээ нөхрийнх нь хамт гадуур сул тавьж явуулсныг хохирогч эмэгтэй хэлж байгаа юм. Энэхүү хэрэгт холбогдсон эмэгтэй өөрөө хоёр хүүхэдтэй эх хүн БАЙСАН БАЙНА. Тус хэргийг олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс  хүргэж байна. Иргэдийг Ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс цахим сүлжээгээр хэн нэгэнтэй танилцаж хувийн мэдээлэл болон гэрийнхээ хаягийг зааж өгөхгүй байхыг анхааруулж байна. Тус хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

2
close