Үерийн улмаас зургаан настай хүү нас барж, нэг хүн сураггүй болжээ
  #janar   НИЙТЛЭЛ   2018-06-15 14:25:37

Сүхбаатар, Булган аймгийн нутагт аадар бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж, хүний амь болон эд материалын хохирол учирчээ.

Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд буусан үерийн улмаас зургаан настай хүү амиа алдаж, нэг эмэгтэй ор сураггүй алга болжээ.

Түүнчлэн, маш олон айлын хашаа, байшин, мал сүрэг үерт урссан тул хохирлын хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа юм байна.  Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр цаашид ч орон нутгаар дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул нийт ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close