МАН нөхөн сонгуульд бэлдэж, хүний аминд хүрсэн үү?

ОБЕГ-ААС ХОРИГЛОСОН Ч ГОЛЫН ЭРЭГТ 500 ГАРУЙ ЗАЛУУСЫГ ЦУГЛАХЫГ УРИАЛЖЭЭ- Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 11-нд Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан залуучуудын уулзалтын үеэр тус аймгийн Дархан сумын харьяат, 17 настай С гэх залуу сураггүй алга болжээ. Тодруулбал, тус аймгийн "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар" "Залуус хөгжлийн эхлэл" summer camp-2 зуны цугларалтын үйл ажиллагааг энэ сарын 11-нд Хэрлэн голын эрэгт зохион байгуулах үеэр тухайн иргэн усанд осолдсон байж болзошгүй байгаа аж. Тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулагчаар Хэнтий аймгийн ЗДТГ, Баянмөнх сумын ЗДТГ, Хэнтий аймгийн Оюутан залуучуудын холбоо хамтран ажиллажээ. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар"-ын дарга Б.Энх-Эрдэнэ, Баянмөнх сумын Засаг дарга М.Цэнгэл тэргүүтэй хүмүүс тус арга хэмжээнд оролцсон байж болзошгүй байна. Тэд 18 сум, дөрвөн багийн 500 гаруй залууг үерийн хэмжээнд хүрсэн Хэрлэн голын эрэгт гурав хоног цуглуулах гэж төлөвлөхдөө цаг агаарын аюултай нөхцөл байдлын эрсдэлийг тооцоолоогүй бололтой. Хэрлэн голын усны түвшин эрс нэмэгдсэнийг ОБЕГ, УЦУОШГ-аас удаа дараа хэвлэл мэдэлээллийн хэрэгслээр ард иргэдэд анхааруулсаар байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

3
close