Журмын хашаанд ачигдаж ирсэн автомашин дотор хүн нас баржээ
  #babo   ОНЦЛОХ МЭДЭЭ   2018-01-30 10:24:48

Журмын хашаанд ачигдаж ирсэн автомашин дотор нэгэн иргэн хөлдөж нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн 7 хоногт гарсан. Талийгаач согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас автомашин дотроо унтаж байсныг ачилтын компанийн ажилчид анзааралгүй ачиж журмын хашаанд хонуулснаар хөлдөж нас барсан байж болзошгүй гэж тухайн үед эх сурвалжууд мэдээлж байжээ. Тэгвэл тухайн ачилтын компаниас энийг няцаасан байна. Уг машин бүр 10 дугаар сард журмын хашаанд ирсэн учир тийм байх ямарч боломжгүй гэжээ. Одоогоор цогцосыг задлан шинжилж байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Талийгаач Г нь 57 настай эрэгтэй байжээ. 

Эх сурвалж: Factnews.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close