Сар шинийн цуврал барилдааны хуваарь
  #babo   СПОРТ   2018-02-02 16:07:30

Хоёрдугаар сарын 11-ний 14:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Майдар бурханы авшиг түгээх АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан.

Хоёрдугаар сарын 12-ны 12:00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан.

Хоёрдугаар сарын 13-ны 12:00 цагаас Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан.

Хоёрдугаар сарын 14-ний 12:00 цагаас Өсвөр бөх болон Нийтийн монгол шандастны барилдаан.

Хоёрдугаар сарын 15-ны 12:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно. /Жич: Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн баилдаанд барилдах бөхчүүд Хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд цолны үнэмлэхтэйгээ, өөрийн биеэр МБӨ-нд ирж бүртгүүлнэ.

Монгол Үндэсний Бөхийн Холбоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close