Бүрд сумын 60 өрх цасанд боогджээ
  #babo   ОНЦЛОХ МЭДЭЭ   2018-02-07 11:09:54

Өвөрхангай аймгийн Бүрд суманд 364 мянган толгой мал өвөлжиж байгаа аж. Мөн 200 гаруй малчин өрх Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, өөрийн аймгийн Баянгол, Сант, Зүүнбаян-Улаан сумын нутагт отроор өвөлжиж байгаа юм байна. Хүйтэрснээс шалтгаалж осгох, бээрэх тохиолдол элбэг байгаа аж. Их хэмжээний цас орсны улмаас даваа, гүвээ хаагдаж хоёрдугаар багийн малчдадаа хүрч чадахгүй нөхцөл байдалтай байгаа аж.  Туулах чадвар сайтай жийп машин байсан ч очиж чадахгүй байгаа бөгөөд Бүрд сумын хэмжээнд цасанд боогдсон 60-аад өрх байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close