6 тооны адууг буудаж нядлан шулж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарлаа.
  #babo   ОНЦЛОХ МЭДЭЭ   2018-02-13 12:31:33

Төв аймгийн Баянхангай суманд 2018-оны 02 сарын 04-05 шилжих шөнө 6 тооны адууг буудаж нядлан шулж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарлаа.

Уг хэргийг Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг, Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр нар халуун мөрөөр нь илрүүлсэн байна.

Эдгээр этгээдүүд нь 8 хүний бүрэлдхүүнтэй байсан ба 4 машинтай байсан байна. Одоогийн байдлаар эдгээр гэмт этгээдүүд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна.

Энэхүү хэрэг гарсантай холбогдуулан иргэд та бүхэн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
5
close