У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ОГЦРУУЛАХГҮЙ гэсэн байр суурин дээр 37 гишүүн нэгджээ

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ: ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ШААРДЛАГАГҮЙ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Д.Хаянхярваа нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг намын бодлогын хүрээнд хэрхэх талаарх асуудлыг хэлэлцлээ.

Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын гишүүд мэдээлэл хийж, хуралд оролцохгүй гэж мэдэгдсэн юм. Улмаар Удирдах зөвлөлийн хуралдаан дууссаны дараа сэтгүүлчдэд тус хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм.

Мэдээллийн эхэнд Т.Аюурсайхан гишүүн Удирдах зөвлөлөөр Засгийн газар тогтвортой ажиллах асуудал дээр байх сууриа нэгтгэсэн гэдгийг онцолж, "МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлаа авсныхаа дараа өөрийн хийж хэрэгжүүлэх ажлаа маш тодорхой танилцуулсан байдаг. Засгийн газар нэг жил гаруй хугацаанд ажиллалаа. Алдаа, оноо мэдээж бий. Эдийн засаг энэ хугацаанд харьцангуй сайн сэргэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил, Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр боллоо.

Энэ бүх ажлуудын хажуугаар нийгэмд шударга ёс тогтоох амлалтаа биелүүлэхийг олон нийт У.Хүрэлсүх даргаас шаардаж өайгаа. Энэ ажлыг явуулахад саад учруулдаг гол гол албан тушаалтнуудыг чөлөөлөх саналыг гаргасан. Гэвч эдгээр албан тушаалтнууд нэгдэж, Засгийн газрыг огцруулах саналыг УИХ -д өргөн мэдүүлсэн.

Засгийн газрын тэргүүн шударга ёсыг тогтоох, хийж байсан ажлаа үргэлжлүүлэхийн тулд Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Энд хүрээнд УИХ-ын 37 гишүүн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах асуудал дээр байх сууриа нэгтгэн,  мэдэгдэл гаргаж байна" гэж тодотгосон юм.

Засгийн газрыг тогтвортой байлгах асуудлыг дэмжиж, 45 гишүүн гарын үсэг зурсан байна. Д.Лүндээжанцан, Б.Батзориг нарын гишүүд гарын үсэг зураагүй ч дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Гарын үсэг зурж дэмжсэн гишүүдэд,

1. Т.Аюурсайхан

2.Л.Элдэв-Очир

3. Ц.Гарамжав

4.Л.Энхболд

5.Л.Оюун-Эрдэнэ

6.Н.Учрал

7.Х.Нямбаатар

8.Ч.Хүрэлбаатар

9.Н.Энхболд

10.Ө.Энхтүвшин

11.Д.Тогтохсүрэн

12.М.Оюунчимэг

13.Н.Цэрэнбат

14. Ц.Нямдорж

15.Ц.Даваасүрэн

16.Х.Болорчулуун

17.Ч.Улаан

18.С.Чинзориг

19.Х.Бадёлхан

20.Д.Дамба-Очир

21.Б.Жавхлан

22.Б.Баттөмөр

23.Д.Цогтбаатар

24.С.Батнасан

25.С.Батболд

26.Ж.Ганбаатар

27.Г.Занданшатар

28.Д.Сарангэрэл

29.Я.Содбаатар

30.Г.Солтан

31.Д.Сумъяабазар

32.А.Сүхбат

33.Ж.Энхбаяр

34.Б.Энх-Амгалан нар багтаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
1
close