БУЛГАН - ШИВЭЭТ УЛААНЫ ЦОГЦОЛБОР

Булган аймгийн Баян-Агт сумын нутагт, сумын төвөөс 25 километр зайд Хануй, Хүнүй хоёр голын цутгалангийн харалдаа голын хойд талд орших Шивээт улаан гэдэг жижиг толгойн орой дээр байдаг.  Түрэгийн сүүл үед хамаарах Элтерес цолтой Кутулук хааны дурсгал юм. Энд хүн чулуу 9, чулуун арслан 4, чулуун хонь 4 байжээ. Хүн чулуунууд нь шовх зах бүхий дээл өмссөн байдалтай, захын ар талд жижиг дөрвөлжин унжлагатай байдаг. Нэг хүн чулуу нь баруун ташаандаа хавтага зүүж, хоёр гартаа бумба барьсан, өөр нэг нь сэлэм атгасан баруун гараа элгэндээ авч, зүүн гараараа сэлэмний хуйн дээд хэсгээс барьсан байдалтай байдаг.Энэхүү цогцолборын чулуун дурсгалуудаас нилээдийг Архангай аймгийн Хайрхан, Булган аймгийн Баян-Агт сумын төв рүү музейн зориулалтаар зөөвөрлөсөн байсныг буцаан байрлуулах ажил хийгдэж байгаа юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close