ГОВЬ-АЛТАЙ - МОНГОЛ ЭЛС

Говь-Алтай аймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт, Завхан аймгийн Алдархаан сумдын нутагт оршдог. Энэхүү элс нь Завхан голын хөндий дагуу баруун хойноос зүүн урагш 300 шахам километр урт үргэлжлэн тогтсон Монгол орны хамгийн том элсэн тогтоц юм. Бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхор бүхий, шовх шовх оргил бүхий өндөр манхан элс юм. Элсний хойд захаар Завхан гол эмжин урсдаг. Мөн Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг. Өөрөөр хэлбэл, “гол-нуур-элс” гэсэн байгалийн үзэсгэлэнт байдал, экосистемийн өвөрмөц хослолыг бий болгосон нутаг юм. Монгол элсэн дээр ийш тийш туучин тоглон сандаачаад эргээд харахад хүний хөл хүрээгүй юм шиг зүмбэрлэн хээлж, онгон байгалийн үзэмжээ гайхуулан байдаг ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close