Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийж, уран зургуудыг нь хураажээ

Өчигдөр Эрүүгийн цагдаагийн газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын байранд нэгжлэг хийж хэд, хэдэн уран зургийг хураан авсан гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Ийм үйл явдал болсон нь үнэн. Түүний уран зургуудтай холбоотой хэрэг үүссэн байж болзошгүй" гэх мэдээллийг өгчээ.

Нэгжлэг хийхэд түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан гэх мэдээлэл байна.

Тэгвэл энэ мэдээллийг экс Ерөнхийлөгч үгүйсгэсэн байна. Тэрбээр “Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаггүй. Зураг хулгайлдаггүй” гэсэн тайлбарыг хийжээ.
Сануулахад, Уран зургийн галерейн захирал асан А.Янжив гэх эмэгтэй "Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага даа "Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан 40 бүтээлээс ганц нь ориг буюу эх хувиараа бусад нь бүгд солигдсон байсан” гэж ярьжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

20
2
2
2
close