НОРВЕГИ УЛС ХУУЛЬ ТОГТООХ, ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН САЛБАР ДАХЬ АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУРШЛАГААРАА ЗАГВАР УЛС БОЛЛОО
  #Золбоо   ДЭЛХИЙ   2019-04-10 11:23:01

Европын зөвлөлийн Авлигын эсрэг нэгж Норвеги Улсын хууль тогтоох, шүүх засаглалын салбар дахь авлигын эсрэг арга хэмжээнд хийсэн дөрөв дэх удаагийн хяналтын тайлангаа нийтэлсэн байна.

Энэхүү хяналтын ажлыг анх 2014 онд эхлүүлсэн тэр цагаас хойш Норвеги Улс төрийн албанд ёс зүйн журам нэвтрүүлж, ашиг сонирхлын зөрчил, бэлэг авах, бусдад давуу байдал олгох, гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зэрэг асуудлуудыг зохицуулсан байна.

Түүнчлэн ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хангах чиглэлээр хүчин чармайлт гаргаж, нэмэлт бүртгэл бий болгож, парламентын гишүүд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үйл ажиллагаанд нь ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлсэн гэж үзэх нөхцөл байдлыг мэдүүлэх боломжтой болгожээ.

Прокурорын байгууллага болон түүний харьяа цагдаагийн байгууллага Ёс зүйн дүрэмтэй болсныг Европын зөвлөлийн авлигын эсрэг нэгж сайшаан дэмжсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close