Зүй бусаар хорогдсон малын махыг устгалд орууллаа
  #Золбоо   НИЙГЭМ   2019-05-07 11:55:22

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлт дэхь Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор өнгөрсөн сарын 08-ны өдөр орон нутгаас хүнсний стандартын шаардлага хангахгүй, зүй бусаар хорогдсон байж болзошгүй 20 тонн малын мах тээвэрлэн ирснийг НМХГ-аас саатуулсан.

Лабораторийн шинжилгээний энэ мах нь зүй бусаар хорогдсон малын сэг зэм байсан нь тогтоогдсон тул Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаа, Прокурор, Онцгой байдал, Мал эмнэлгийн газар хамтран хураагдсан 20 тонн махыг устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийлгүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close